Вэбсайтын Дүрэм, Журам
Голомт банкны вебсайтын дүрэм, журам Сүүлийн сайжруулалт: 2013 оны 4-р сарын 8-ны өдрөөс эхлэн American Express брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээний вебсайтуудад зочлогчид нь дараах дүрэм журмыг дагаж мөрдөх нөхцөлтэй. Та вебсайтад нэвтэрснээр энэхүү дүрэм журмыг хүлээн зөвшөөрч байгааг илтгэнэ.
1. САЙТЫН ЭЗЭМШИГЧ
American Express-ийн тусгай зөвшөөрөлтэйгээр Голомт банк энэхүү сайтыг эзэмшиж, удирддаг. American Express компани болон түүний охин компани, салбар компаниуд нь сайтад үүрэг хариуцлага хүлээхгүй болно.
2. ХУУЛЬ БА ЖУРАМ
Сайтад зочлогч, сайтын хэрэглэгчид нь олон улсын, холбооны, улс орны, дотоодын хууль, журмуудыг дагаж мөрдөнө.
3. ЗОХИОГЧИЙН ЭРХ/ХУДАЛДААНЫ ТЭМДЭГТ
Энэхүү
сайтад байрлах Худалдааны тэмдэгтүүд, лого болон үйлчилгээний тэмдэгтүүд нь Голомт банк, American Express, бусад холбогдох этгээдийн өмч болно. Хэрэглэгчид нь Голомт банк, American Express эсвэл тэмдэгтийг эзэмших гуравдагч этгээдийн бичгэн зөвшөөрөлтэйгээр веб хуудаст байршуулах, тэмдэгтийг холбоос болгон ашиглахаас бусад тохиолдолд тэмдэгтийг ашиглахыг хориглоно. Сайт дээрх мэдээ
мэдээлэл, агуулга, сайтаар дамжин нэвтрэх програм хангамж нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хэрэглэгчид нь сайт дах мэдээ мэдээллийг арилжааны болон олон нийтэд түгээх зорилгоор засах, хуулбарлах, тараах, дамжуулах, хэвлэх, нийтэд гаргах, худалдах, зөвшөөрөл авах, ашиглахыг хориглоно.
4. ХОЛБООС, ДАМЖИН НЭВТРЭХ САЙТУУД ЭНЭХҮҮ САЙТ НЬ БУСАД САЙТУУДРУУ ХОЛБОГДОХ ХОЛБООСЫГ БАЙРЛУУЛСНААР ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН САЙТАД НЭВТРЭХ, ГУРАВДАГЧ САЙТЫН
МЭДЭЭЛЭЛ ЭНЭХҮҮ САЙТАД ХОЛБООСООР БАЙРШСАН БА ГОЛОМТ БАНК, AMERICAN EXPRESS НЬ ХОЛБООС САЙТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧЛЭХ, ЗАСВАРЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХГҮЙ. САЙТАД
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН САЙТРУУ ДАМЖИХ ХОЛБООСЫГ БАЙРШУУЛСНААР ГОЛОМТ БАНК ТУХАЙН САЙТАД БОЛОН САЙТЫН ЭЗЭМШИГЧ, НИЙЛҮҮЛЭГЧИД БАТАЛГАА, БАТЛАН ДААЛТ, ИВЭЭН ТЭТГЭЛЭГ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭЭГҮЙ БӨГӨӨД ХОЛБООС САЙТААС АВСАН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, ИНТЕРНЭТЭЭР ДАМЖУУЛАН АВСАН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ БАЙДАЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ. Голомт банк энэхүү сайтад баталгаажаагүй текст оруулахгүй бөгөөд аливаа баталгаажаагүй холбоосыг устгах эрхтэй. Голомт банк, [American Express] нь холбоосоор холбогдсон өөрийн эзэмшлийн вебсайтаас бусад гуравдагч этгээдийн вебсайтад хариуцлага хүлээхгүй ба аливаа эрсдэлийг хэрэглэгч хариуцна. Холбоос вебсайт нь өөрийн дүрэм журам, нууцлалын журам, хувийн мэдээллийг
дамжуулах журам зэрэг тус тусын журмуудтай бөгөөд эдгээр нь энэхүү сайтын дүэрм, журмуудаас ялгаатай гэдгийг анхаарах нь зүйтэй.
5. БАТАЛГАА ГАРГАХГҮЙ САЙТАД ТАВИГДСАН БҮХ АГУУЛГА, БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД БОЛОН ӨӨР САЙТААС ХОЛБОЖ ТАВЬСАН (“ХОЛБООТОЙ САЙТ”) БҮХ МЭДЭЭЛЛҮҮД НЬ ТОДОРХОЙ ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛ, ЗОРИЛГО, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮНЭН БОДИТ БАЙДАЛ БОЛОН ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН БУСАД БҮХ ТОХИОЛДОЛД ЯМАР НЭГ БАЙДЛААР ШУУД БОЛОН ШУУД БУС БАТАЛГААТАЙ ГЭСЭН ҮГ БИШ ЮМ. [ХОЛБОГДОХ ХАРИЛЦАГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ДАГУУ ШААРДСАНААС БУСАД,] ГОЛОМТ БАНК БОЛОН AMERICAN EXPRESS БАЙГУУЛЛАГУУД НЬ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД САЙТААС БОЛОН САЙТТАЙ ХОЛБООТОЙ САЙТААС АВСАН МЭДЭЭЛЭЛ ЭСВЭЛ ХОЛБООТОЙ САЙТААС АВСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС БОЛЖ ХЭРЭГЛЭГЧИД УЧИРСАН ГАРЗ ХОХИРОЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БОЛНО. ХЭРЭГЛЭГЧ САЙТААС БОЛОН ХОЛБООТОЙ САЙТААС АВЧ БУЙ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ БОЛОН БУСАД АГУУЛГУУДЫН ҮНЭН ЗӨВ , БҮРЭН БОДИТ БАЙДАЛД ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭНЭ. АЛИВАА МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ, БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН БУСАД АГУУЛГЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭЛЖ ДҮГНЭХДЭЭ МЭРГЭЖЛИЙН ЭТГЭЭДИЙН ЗӨВЛӨГӨӨ ТУСЛАМЖЫГ АВНА УУ.
6. САЙТЫН АШИГЛАЛТАНД ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ХЯЗГААРЛАЛ
Голомт банк болон American Express байгууллагууд нь (гэрээний дагуу, иргэний эрхийн дагуу, хатуу хариуцлага болон бусад зүйл дээр үндэслэсэн байсан ч) сайтруу нэвтэрсэн болон ашигласан нөхцөлд учирч болох хохирол мөн хэрэглэгчийн комьпютерийг халдаах вирусаас учирч болох хохирол зэрэгт (Голомт банк болон American Express байгууллагууд тухайн хохирлын талаар сэрэмжлүүлүүлсэн байсан ч) ямар нэг байдлаар шууд, шууд бус, санаандгүй, үр дагавар бүхий, эсвэл онцгой аюул заналд хариуцлага хүлээхгүй болно.
7. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАГ БАЙДАЛ
Хуулиар шаардсанаас бусдаар Голомт банк банкны серверээр шууд ирж буй бүх харилцагчийн хувийн мэдээлллийн нууцлаг байдлыг ханган ажиллах болно. Харилцагчийн мессеж буланд болон форумд бичсэн сэтгэгдлүүд нууцлаг ангилалд орж хамгаалагдахгүй. Мөн түүнчлэн Голомт банк тухайн сэтгэгдлүүдэд агуулагдаж буй мэдээллүүдийг (санаа, агуулга, оюуны өмч болон ноу-хау) тохиромжтой гэж үзсэн тохиолдолд ямар нэг хариуцлага хүлээлгүйгээр гуравдагч этгээд, толгой компани, охин компани, хамтрагч байгууллага болон American Express компанид дамжуулан ашиглаж болно.
8. БИЧВЭРҮҮД
Голомт банк болон American Express байгууллагууд нь Сайт дээр бичигдсэн хэрэглэгчийн мессеж, мэдээлэл болон агуулгуудыг (“БИЧВЭРҮҮД”) хянах үүргийг хүлээхгүй бөгөөд эдгээр Бичвэрүүдээс болж гарах аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй болно. Дээр дурдсан зүйлсээс үл хамааран, тодорхой хугацааны давтамжтайгаар Голомт банк сайт дээр бичигдсэн дараах утга агуулга бүхий Бичвэрүүдийг хянаж зарим нэг
бичвэрийг нийтлэхээс татгалзах болон устгах эрхтэй. Үүнд:
a. Хууль бус, аюултай, заналхийлсэн, дээрэлхсэн, дарамталсан, гутаан доромжилсон, хулгайн шинжтэй, садар самуун, үзэн ядсан, арьс өнгөөр ялгаварласан, яс үндэс болон бусад байдлаар ялгаварласан агуулга бүхий олон улсын болоод улс үндэстний болон орон нутгийн хуулийг зөрчсөн гэмт хэрэг болон иргэний эрхийг зөрчсөн агуулгатай бол.
b. Зар сурталчилгаа болон өдөөн хатгалгын шинж чанартай бол.
c. Бусдын өмнөөс хуурамчаар бичсэн бол.
d. Утасны дугаар, нийгмийн даатгалын дугаар, дансны дугаар, хаяг, болон ажил олгогчийн мэдээлэл зэрэг хувийн мэдээлэл агуулсан бол.
e. Голомт банк болон American Express байгууллагын талаарх нууцлалын зэрэглэлтэй мэдээллийг тухайн байгууллагуудыг төлөөлж мэдээлэл хийх эрхгүй ажилтнууд дур мэдэн бичсэн тохиолдолд.
f. Зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг татаж авах талаар бол.
g. Нэг хэрэглэгч нэг ижил мессежийг олон дахин давтан бичсэн бол.
h. Хэн нэгэнд хаягласан гинжин захиа бол.
9. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ ТУХАЙ
Хэрэглэгч Голомт банкинд сайтыг ашиглах зорилгоор хувийн мэдээллээ өгч буй нь Голомт банкинд тухайн мэдээллийг бизнесийн шаардлагын дагуу олон улс дамжуулан ашиглах эрхийг олгохыг зөвшөөрч байна гэсэн үг болно. Хэрэглэгч сайттай холбоотой сайтуудыг ашиглахдаа нь энэхүү сайтад мөрдөгдөх мэдээлэл дамжуулах журам нь өөр байж болно гэдгийг анхаарна уу. American Express байгууллага нь
тэрхүү журмуудад болон журмуудаас болж үүсэх аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй болно.
10. ДҮРЭМ БОЛОН ЗААЛТУУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Голомт банк хэдийд ч эдгээр дүрэм журмуудад өөрчлөлт оруулах болон сайжруулах эрхтэй ба хэрэглэгчдэд тухайн өөрчлөлтийг мэдэгдэх ба өөрчлөлтийн дагуу ашиглах болно.
11. ДҮРЭМ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ
Голомт банк болон American Express байгууллагууд нь эдгээр дүрэм заалтууд зөрчигдсөн тохиолдолд хуулийн дагуу хохирлоо арилгуулах бүх эрх заалтуудыг ашиглах ба шаардлагтай нөхцөлд тодорхой интернэт хаягаас сайтруу хандах эрхийг хааж болно.
12. НУУЦ ДУГААР/ХАМГААЛАЛТТАЙ ХЭСЭГРҮҮ НЭВТРЭХ ТУХАЙ
Сайтын нууц дугаар болон бусад хамгаалалттай хэсэгрүү нэвтрэх эрх нь зөвхөн эрх бүхий хэрэглэгчид хамаарна. Зөвшөөрөлгүйгээр нэвтрэх оролдлого хийсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна.
13. ХУУЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
Энэхүү сайтыг хэрэглэгчид нь Монгол улсын хуульд захирагдахыг хүлээн зөвшөөрсөн болно.
холбоотой холбоосууд
Манай онлайн үйлчилгээний бүх хэрэглэгчид Нууцлалын мэдэгдэл, үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх тул танилцана уу.
© 2024 American Express компани. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Монгол Улсаа өөрчлөх