Нууцлалын журам

 

American Express-ийн мэдээллийн нууцлал, хамгаалалтын журам

Товч:
American Express-ийн түнш Голомт банк нь харилцагчийн хувийн мэдээлэлд хууль дүрмийн дагуу хандах эрхтэй.

Санамж:
Та болон таны итгэмжлэлт хүмүүсээс бусад хүмүүст таны ашиглаж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, хувийн мэдээллийг дэлгэхгүй. Үүнтэй холбоотой хариуцлагыг American Express Групп компаниуд хариуцна. Зөвхөн танд урьдчилан мэдэгдэж, хуулийн дагуу таны хувийн мэдээллийг боловсруулж ашиглана. Хуулийн дагуу ил гаргах нөхцлөөс та татгалзах эрхтэй. 

Боломж:
American Express-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг авч буй харилцагчиддаа хуулийн дагуу зөвшөөрөгдсөн, маркетингийн зориулалтаар хэрэглэгдэж буй мэдээлэлд өөрийн мэдээллийг багтаах, багтаахгүй байх сонголтыг санал болгож байна. Бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээ холбоотой бүхий л мэдээллийг үйлчлүүлэгчиддээ түгээдэг.

Мэдээллийн
чанар: Бид таны мэдээллийг удирдах эрх бүхий сайтар бэлтгэгдсэн ажилтнууд, дэвшилтэт технологиор хангаж нэн даруй, найдвартай хадгална. Бид таны хувийн мэдээллийг хэрэгцээт шаардлагаас удаан хугацаанд хадгалахгүй ба хуулиар зөвшөөрөгдөхөөс бусад тохиолдолд хэрэглэхгүй.

Нууцлал,
хамгаалал: Таны мэдээлэлд хандах бизнес эрхлэгчидийг хязгаарлан, хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлээс бусад тохиолдолд таны хувийн мэдээлэлд хандах эрхийг найдвартай хамгаална. Бид таны хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, устгах, өөрчлөх, батлагаажаагүй хаягаас нэвтрэх гэх мэт аюулаас техниктехнологи, удирдлагын түвшинд сайтар хамгаалах стандартыг мөрддөг. Таны мэдээлэлд хандах
эрх бүхий хүмүүсийг /гуравдагч этгээдээс/ ч гэсэн энэ хамгаалалт нууцлалын стандартыг мөрдөхийг бид шаарддаг.

Мэдээллээ
хуваалцах: Шаардлагатай тохиолдолд л зөвхөн таны урьдчилан итгэмжилсэн хамтрагч, гэр бүлийн хүмүүс таны мэдээлэлд хандсанаар хуулиар хориглогдсон үйлдэл, залилан, гэмт хэрэг гарах нөхцөлийг бууруулна.  

Ил
тод байдал ба мэдээллийн ашиглалт: Хэрэв та сонирхвол таны хувийн мэдээллийг хадгалах, боловсруулах дүрэм журмыг танилцуулъя. American Express-ээр дамжсан мэдээллээ нарийвчлан авахыг хүсвэл таны амьдарч буй улс, орон нутгийн хууль дүрэм, үйлчилгээг үзүүлж буй улсын хууль дүрмийн дагуу таны дэлгэрэнгүй мэдээллийг танд гаргаж өгнө. Хэрэв таны мэдээлэл тодорхойгүй, дутуу санагдаж
байвал тодруулах хүсэлтээ илэрхийлж болно.

Олон
улсын гуйвуулга: Та болон таны гэр бүлийн хүн таны авч буй олон улсын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэлд хандахыг хүсвэл хууль дүрмийн дагуу таны мэдээлэлээр үйлчилнэ. Ямар ч тохиолдод таны мэдээлэл дүрэм журмын дагуу хамгаалагдана.

Хариуцлага:
American Express Группын бүх компаниуд болон бүх ажилтнууд дүрэм журмын дагуу л таны мэдээлэлд хандах, өөрчлөх боломжтой. Энэ зарчмыг бид бүх ажилтнууддаа сургаж, ярилцлага зохион байгуулдаг. Энэ журмыг зөрчсөн ажилтнууд ажлаас чөлөөлөгдөх хүртэл сахилгын арга хэмжээг авна. Эдгээр журмын зөрчлийг тэдний нэгжийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, салбарын хянагч, хууль хяналтын
хэлтэс, нууцлал хамгаалалтын албанд болон санал, гомдол хүлээн авч шийдвэрлэх ажлын албанд мэдээлж болно.

Хариуцлага
хүлээх байдал: Таны мэдээлэлд хариуцлага хүлээх үүрэгтэй гуравдагч этгээд American Express Группын дүрэм журмыг Монголд сахиулахгүй байвал та дүрмээ биелүүлэхийг шаардаж, хяналт тавих эрхтэй. Бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар санал гомдол, хүсэлтээ илэрхийлэх нь бидний зохион байгуулалт, үйл ажиллагааг танд зориулан сайжруулахад үлэмж нэмэр болно. Хэрэв бидний танд хэлсэн хугацаанд санал, гомдол тань шийдвэрлэгдэж амжаагүй бол та манай дүрэм журмыг бидний эсрэг ашиглах эрхтэй. Орон нутгийнхаа мэдээлэл хадгалалт нууцлалын байгууллагад мэдээлбэл тухайн байгууллага манай хадгалалт нууцлалын дүрэм журам хэрэгжилтийн алдаа дутагдалыг сайжруулан оролцоог дэмжиж болно. Манай дүрмүүд таны хуулиар хамгаалагдсан эрхэнд ямар нэгэн байдлаа
нөлөөлөхгүй бөгөөд мэдээллийн нууцлал болон бусад дүрэм журмуудад ямар нэгэн өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй. Онлайн үйлчилгээний хэрэглэгчид нь нууцлалын журам, үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө. Журамтай танилцана уу.© 2015 American Express Компани. Зохиогчийн эрхээр баталгаажсан.© 2015 Голомт банк. Зохиогчийн эрхээр баталгаажсан. American Express нэр, лого, картын загвар
болон үүнд холбогдох бусад оюуны өмчийг American Express эзэмшинэ. Гэрээний дагуу худалдааны тэмдэгт, нэрийг Голомт банк ашиглах эрхтэй.

American Express Logo
Golomt Bank Logo
American Express: Don't live live without it
American Express: Don't do business without it

Манай онлайн үйлчилгээний бүх хэрэглэгчид Нууцлалын мэдэгдэл, үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх тул танилцана уу.

 

© 2024 American Express компани. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.